Угаалгын машин хэрэглэх зөвлөмж
Угаах зүйлийг бэлтгэх Угаах зүйлийн метал хэсгүүд тухайлбал хөхний даруулганы хэсгүүд, метал товч, бүсний арал зэрэг нь машиныг гэмтээж болно. Иймд тэдгээрийг авах, эсвэл зориулалтын угаалгын уутанд хийх хэрэгтэй. Халаасанд байгаа бүх зүйлийг авна. Халаасыг эргүүлж сойздоно. Эдгээр зүйлс нь машиныг эвдэх, эсвэл нэмэлт дуу оруулж магадгүй. Хүүхдийн оймс, эсвэл нийлэг оймсыг зориулалтын угаалгын уут эсвэл дэрний уутанд хийх хэрэгтэй. Хөшгийг нягтаршуулахгүйгээр байршуулна. Хөшигний дэгээг авна. Хувцасны цахилгаан болон товчийг тайлна. "Машинаар угааж болно"эсвэл "Гараар угаана" гэсэн шошготой барааг зөвхөн тохиромжит горимоор угаана. Өнгөтэй болон цагаан хувцсыг хамт угааж болохгүй. Шинэ бараан өнгийн даавуу будаг их гаргадаг. Иймд тусад нь угаах хэрэгтэй. Хэцүү толбонуудыг угаахаас өмнө зөв аргаар цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ мэдэхгүй бол хуурай хими цэвэрлэгээнд хандаарай. Зөвхөн угаалгын машинд зориулагдсан өнгө өөрчлөгч болон хатуулаг арилгагчийг хэ...